— 287 —
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай № 08
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 08 хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит
сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн
сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тус тус зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР