Журам шинэчлэн батлах тухай № 133
2020 оны 10 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 133 хот
Журам шинэчлэн батлах тухай
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Улсын болон аймаг, нийслэлийн онцгой комисс болон холбогдох төрийн байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, хуваарилах, олгох, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээн авах, бүртгэх, хадгалах
2.1.Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын хор уршгийг арилгах, сэргээн босгох, тэмцэхэд улс орны нийгэм, эдийн засгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учирсан