Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1149)
— 2538 —

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2020 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль3, Нийгмийн даатгалын тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 951,266.5

1 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 2 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 3 Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 4 Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.

1.1 Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 133,598.5

1.2 Ажиллагчдаас төлөх шимтгэл 158,202.3

1.3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 47,816.9

1.4 Улсын төсвөөс олгох шилжүүлэг 580,593.7

1.5 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 19,425.8

1.6 Бусад орлого 11,629.3

Нийт орлого 951,266.5

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:

Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн

/сая төгрөгөөр/

1 Эрүүл мэндийн сайд 136,400.0

5 дугаар зүйл.2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:

Д/д Зарлагын төрөл Дүн

/сая төгрөгөөр/

1 Эрүүл мэндийн сайд 1,210,703.3

1.1 Эрүүл мэндийн байгууллагуудад олгох тусламж үйлчилгээний санхүүжилт 1,002,242.7

1.2 Эмийн санд олгох 60,000.0

1.3 Үйл ажиллагааны урсгал зардал 14,764.7

1.4 Нийгмийн даатгалын байгууллагад олгох 1,100.0

1.5 Бусад 132,596.0

Нийт зарлага 1,210,703.3

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 47 (1149)2538–2539-р хуудас