“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”
ба
Санхүүжилтийн хэлэлцээр
(Монгол Улс: Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл)
Энэхүү ХЭЛЭЛЦЭЭР нь MOНГОЛ УЛС (цаашид “Хүлээн авагч” гэх) болон ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ (цаашид “Ассоциаци” гэх)- ийн хооронд Хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан өдрөөр байгуулагдсан болно. Хүлээн авагч болон Ассоциаци нь дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:
1.01. Ерөнхий нөхцөлүүд нь (тус Хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсон) энэхүү Хэлэлцээрт хамаарах бөгөөд Хэлэлцээрийн нэг хэсэг мөн.
1.02. Энэхүү Хэлэлцээрийн агуулгад өөрөөр заагаагүй бол Хэлэлцээрт том үсгээр бичсэн нэр томьёонууд нь Ерөнхий нөхцөлүүд болон энэхүү Хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсон утгыг илэрхийлнэ.
2.01. Ассоциаци нь энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 1-т заасан төсөл (цаашид “Төсөл” гэх)-ийн санхүүжилтэд зориулан Хүлээн авагчид арван дөрвөн сая долоон зуун мянган Зээлжих Тусгай Эрх (ЗТЭ 14,700,000)-тэй тэнцэх хэмжээний, Ерөнхий нөхцөлүүдийн хувьд Хөнгөлөлттэй санхжүүжилт хэмээн тооцогдох зээл (“Зээл” болон “Санхүүжилт” гэх)-ийг олгохоор тохиролцов.
2.02. Хүлээн авагч нь энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-ын III дахь хэсэгт заасны дагуу Санхүүжилтийн хөрөнгийг татан авч болно.