Жагсаалт батлах тухай № 154
2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 154 хот
Жагсаалт батлах тухай
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.13, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Засгийн газрын 2020 оны 154 дүгээр тогтоолын хавсралт
2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙ ӨДӨР БАТАЛСАН ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ДАГУУ ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ УЛААНБУУДАЙН ҮР, ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙ, БҮХ ТӨРЛИЙН ХҮНСНИЙ БУДАА, ЭЛСЭН ЧИХЭР, УРГАМЛЫН ТОСНЫ ЖАГСААЛТ
№ Бүтээгдэхүүний нэр төрөл БТКУС-ын код Барааны нэр
1. Хүнсний улаанбуудай 1001.19.10 Хатуу улаанбуудай 1001.99.11 Зөөлөн улаанбуудай 2. Үрийн улаанбуудай 1001.11.00 Хатуу улаанбуудай 1001.91.10 Зөөлөн улаанбуудай 3. Бүх төрлийн хүнсний будаа 10.06 Бүх төрлийн цагаан будаа 1008.10.00 Хальслаагүй гурвалжин будаа 1104.29.90 Хальсалсан гурвалжин будаа 1008.29.00 Хальслаагүй шар будаа