Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1143)
— 2246 —

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 08

213. 9405.10.00 Ханын эсвэл таазны цахилгаан гэрэлтүүлгийн хэрэгсэл

214. 9405.40.00 Аваарын гарц, чиглэл заах зориулалттай, LED гэрэлтүүлгийн хэрэгсэл

215. 9405.60.00 Шингэн кристалл төхөөрөмж (LCD) эсвэл гэрэл цацруулагч диод (LED) угсарсан заалтын гэрлэн самбар 216. 9405.60.00 Гэрлэн хаяг, гэрлэн самбар болон эдгээртэй төстэй зүйлс

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2020 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 08 хот

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Ш.Солонго, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн О.Мөнхболд, А.Түвшинтөгс нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал, А.Түвшинтөгс нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, гомдол ирүүлжээ. Үүнд: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж

Төрийн мэдээлэл · 2020 · № 41 (1143)2246-р хуудас