Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1143)
— 2235 —

Журам батлах тухай № 142

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 108 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан шүүгч Гомбодоржийн Гантуяаг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан шүүгч Санжаагийн Амардэлгэрийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 142 хот

Журам батлах тухай

Дээд боловсролын тухай хуулийн 5.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн болон политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын ахлах сургуулийн үйл ажиллагаа явуулах

тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

Засгийн газрын 2020 оны 142 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛЬ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ХАРЬЯА СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль (цаашид “харьяа сургууль” гэх) байгуулах харилцааг зохицуулна.

1.2.Харьяа сургууль байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, үр ашигтай, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр нөлөөтэй, улсыг хөгжүүлэх төлөвлөлт, стратегийн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн, салбарын хөгжил, чанарын шинэчлэлийг хурдасгахад үр нөлөөтэй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц байх зарчмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Харьяа сургууль байгуулахад тавигдах шаардлага

2.1.Харьяа сургууль байгуулахад дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.дээд сургууль, коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах хүсэлт гаргахдаа эдийн засаг, нийгмийн нөлөөллийн болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар судалгаа хийсэн байх;

2.1.2.сургалтын хөтөлбөр болон төлөвлөгөө боловсруулсан байх;

2.1.3. технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын ахлах сургууль нь багшлах эрхийн сургалтад хамрагдсан, мэргэжлийн зэрэгтэй үндсэн багшаар хангагдах боломжтой байх;

2.1.4.сургалтын зориулалтын байр, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, техник хэрэгсэл, кабинет, лабораторитой байх;

2.1.5.дараагийн шатлалд элсэж, дэвшин суралцах зохицуулалтыг хийсэн дүрэм, журам боловсруулсан байх;

2.1.6.дунд, урт хугацаанд үр ашигтай байх хөрөнгө оруулалт, үр ашиг, зардал, санхүүгийн тооцоолол хийсэн байх;

2.1.7.төсөвт үзүүлэх нөлөөллийн тооцоог хийж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч тусгасан байх;

2.1.8.төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн байх;

2.1.9.сургалтын орчин нь суралцагчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангасан байх.

2.2.Дээд сургууль, коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах асуудлаар холбогдох салбарын яамд, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаас санал авч болно.

Гурав. Хүсэлт гаргах, судалж шийдвэрлүүлэх

3.1.Энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нөхцөлд төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагаас харьяа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах хүсэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж байгуулах хүсэлтийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

3.2.Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагаас харьяа сургууль байгуулах тухай хүсэлт ирүүлсэн тохиолдолд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий “Шинжээчдийн хэсэг”-ийг тус бүр томилж ажиллуулна.

3.3.Харьяа сургууль байгуулах хүсэлтийг шинжээчдийн хэсэг дэмжсэн дүгнэлт гаргасан бол боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох хууль, журмын дагуу санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

3.4.Шинжээчдийн хэсэг дэмжээгүй дүгнэлт гаргасан бол боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлтийн үндэслэлийг тусгасан хариуг албан бичгээр хүсэлт гаргагчид хүргүүлнэ.

3.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчдийн хэсэг томилохдоо бүрэлдэхүүнд нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг албан бичгээр санал авсны үндсэн дээр заавал оруулна.

3.6.Засгийн газраас харьяа сургуулийг байгуулах тухай шийдвэр гарсны дараа төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус заасны дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч, сургалт эрхлэх үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

3.7.Харьяа сургуулийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

Дөрөв. Салбар сургууль байгуулах

4.1.Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагын оршин байгаа газраас өөр газарт байрлах салбар сургууль (цаашид “салбар сургууль” гэх) байгуулах асуудлыг энэ журмын 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөхөөр хүргүүлнэ.

4.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрсөн тохиолдолд салбар сургууль байгуулах асуудлыг төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж эцсийн шийдвэрийг гаргана.

4.3.Салбар сургуулийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсролын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Тав. Бусад

5.1.Харьяа сургууль нь хуулийн этгээдийн хувьд холбогдох хууль, журмын дагуу байгуулсан удирдах болон сургуулийн зөвлөлтэй байна.

5.2.Харьяа сургууль нь магадлан итгэмжлэлд бие дааж орно.

Төрийн мэдээлэл · 2020 · № 41 (1143)2235–2238-р хуудас