Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1143)
— 2234 —

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай № 29

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 10 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 29 хот

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2.1 дэх заалт, 141.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.

3.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайханыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАН
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 107 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төрийн мэдээлэл · 2020 · № 41 (1143)2234-р хуудас