Хөтөлбөр батлах тухай № 141
орлогын хэмжээг зохиомлоор өсгөсөн аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулна.
Арав. Бусад
10.1.Энэ журмыг хэрэгжүүлэх заавар, түр хэрэглэх маягтын загварыг Нийгмийн даатгалын ерөнхий газар баталж болно.
10.2.Худал мэдээлэх, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг зохиомлоор өсгөн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, дэмжлэг авсан нь нотлогдсон тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 141 хот
Хөтөлбөр батлах тухай
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.6 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 16.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосугай.
3.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн төсвийн төсөлдөө тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав)-т тус тус даалгасугай.