Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(1141)
— 2190 —

«Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай америкийн улсууд хоорондын конвенц»

иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.СОЛОНГО
ГИШҮҮД Ш.ЦОГТОО
Б.БУЯНДЭЛГЭР
Г.ТУУЛХҮҮ
Г.БАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭРҮҮГИЙН ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ГАДААД УЛСАД ЭДЛҮҮЛЭХ ТУХАЙ АМЕРИКИЙН УЛСУУД ХООРОНДЫН КОНВЕНЦ

Америкийн улсуудын байгууллагын гишүүн улс,

Америкийн улсуудын байгууллагын дүрмийн 2.е дугаар зүйлийн дагуу Америкийн улсын байгууллагын үндсэн зорилгын нэг “тэдний хооронд үүсэж болох улс төр, эрх зүй болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх арга замыг олох” хэмээн үзэж;

Ялтныг нийгэмшүүлэх замаар шударга ёсыг хэрэгжүүлэх ажлыг сайжруулахад хамтран ажиллах хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн;

Энэхүү зорилгод хүрэхэд ялтанд өөрийн харьяат улсдаа ялаа эдлэх боломж олгох нь зүйтэй гэдэгт итгэн;

Ялтныг шилжүүлэх нь энэхүү үр дүнд хүрэх арга зам гэдэгт бат итгэн;

Дараах Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай конвенцыг батлахаар шийдвэрлэв:

1 дүгээр зүйл Тодорхойлолт

Энэхүү конвенцын зорилгоор:

Төрийн мэдээлэл · 2020 · № 39 (1141)2190-р хуудас