Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1140)
— 2162 —

Журам батлах тухай № 128

6.2.12.Сум, орон нутагт ажиллахаар анх удаа очиж байгаа багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар түр хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ.

6.2.13.Түүхий эдийн нөөцөд тулгуурлан орон нутгийн онцлогт тохирсон ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

6.2.14.Хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэр, аж ахуй эрхлэгчдийн худалдаа, борлуулалтыг дэмжих дэд бүтцийг бий болгон бизнес эрхлэх нэн таатай орчныг бий болгоно.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 128 хот

Журам батлах тухай

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолоор баталсан журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

Засгийн газрын 2020 оны 128 дугаар тогтоолын хавсралт

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Зэвсэгт хүчний хөгжлийн сан (цаашид “Сан” гэх)-ийн хөрөнгийг бүрдүүлэх, төсөл, арга хэмжээг төлөвлөх, захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

Төрийн мэдээлэл · 2020 · № 38 (1140)2162-р хуудас