Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(1139)
— 2098 —

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 27

112/“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.“Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцсүгэй.

3.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

4.Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 27 хот

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 37 (1139)2098-р хуудас