Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1137)
— 1938 —

Улсын начин цол олгох тухай № 98

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 26 хот

2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 98 хот

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Улсын начин цол олгох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсан дараах бөхчүүдэд “Улсын начин” цол олгосугай.

1. Төрмөнхийн Дүгэрдорж Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх

2. Доржхандын Хүдэрбулга Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх

Төрийн мэдээлэл · 2020 · № 35 (1137)1938-р хуудас