Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
1.Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,977,600.8 сая /долоон их наяд есөн зуун далан долоон тэрбум зургаан зуун сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 9,295,080.0 сая /есөн их наяд хоёр зуун ерэн таван тэрбум наян сая/ төгрөгөөр баталсугай.
2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 22 хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”- ийн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “24.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц.
Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот
И-мэйл: turiin_medeelel@parliament.mn
Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 7.75
Индекс: 200003