Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
гэснийг, мөн зүйлийн 3.1.7 дахь заалтын “идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ,” гэснийг 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “нийгмийн даатгалын,” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.1.6, 9.1.8, 9.1.12 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.9.9 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтаас бусад зүйл, заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, мөн хуулийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.6.10 дахь заалт нэмсүгэй:
“24.6.10.эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ.”
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:
“24.2.Энэ хуулийн 24.6.3, 24.6.4-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”