Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(1136)
— 1813 —

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай 21 дүгээр зүйл нэмсүгэй:

“21 дүгээр зүйл.Энэ хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг дараах байдлаар ногдуулна:

21.1.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар;

21.2.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар;

21.3.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно;

21.4.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.”

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийн “2020

Төрийн мэдээлэл · 2020 · № 34 (1136)1813-р хуудас