Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(1136)
— 1808 —

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 3 дугаар зүйлийн “2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх” гэснийг “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дархан-Уул аймагт барих арьс, шир, ноос, ноолуур боловсруулах цогцолборын дэд бүтцийн, үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 34 (1136)1808-р хуудас