Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(1135)
— 1767 —

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай № 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 16 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 20 хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Жамсранжавын Болд, Даваанямын Даваа-Очир, Пүрвээгийн Дэлгэрнаран, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсугай.

2.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сайннямбуугийн Баатаржав, Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс, Чойнзонгийн Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас, Цэдэн-Ишийн Болдсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

Төрийн мэдээлэл · 2020 · № 33 (1135)1767-р хуудас