Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 89
2020 оны 06 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 88 хот
2020 оны 06 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 89 хот
Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсугай.
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Лодойн Цэрэндуламыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайханы шүүгчийн бүрэн эрхийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс түдгэлзүүлсүгэй.