Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(1133)
— 1683 —

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА
ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛС,
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН
ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАО
ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төв Засгийн газраас энэхүү хэлэлцээрийг байгуулах бүрэн эрх авсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао (“Засаг захиргааны онцгой бүс Макао”) (цаашид “талууд” гэх),

Хоёр талын эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хамтын ажиллагааг боловсронгуй болгохыг эрмэлзэн, Дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ Хэлэлцээрийн үйлчлэх хүрээ

1. Талууд энэхүү хэлэлцээрт заасны дагуу эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлнэ.

2. Энэхүү хэлэлцээрт заасны дагуу дараах эрх зүйн туслалцааг үзүүлнэ. Үүнд:

(а) холбогдох этгээдийн байршлыг тогтоох болон танин тогтоох;

(b) баримт бичиг гардуулах;

(c) нотлох баримт, эд зүйлс, эсхүл баримт бичиг олж авах;

(d) нэгжлэг хийх болон эд зүйл хураан авах;

(e) саатуулагдсан болон бусад этгээдийг түр шилжүүлэх;

(f) гэмт хэргийн улмаас олдсон хэрэгсэл болон орлогыг илрүүлэх, зогсоох, хураах;

Төрийн мэдээлэл · 2020 · № 31 (1133)1683-р хуудас