Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай № 57
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 54 хот
Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
Тогтоол хүчингүй болсонд
тооцох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.