Шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай № 49
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Цогтбаярын Урангуаг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Бадрахыг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвийн Пагмыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Бүрэнсэдийн Эрдэнэмөнхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гэндэнгийн Алгирмааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Цогтбаярын Урангуаг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, шүүгч Төмөрбаатарын Бадрахыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бүрэнсэдийн Эрдэнэмөнхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, шүүгч Гэндэнгийн Алгирмааг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 49 хот
Шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.3, 18.7-д заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Пандийн Долгормааг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулсугай.