Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт өөрчлөлт 2019-2020 оны зээлийн төлөвлөгөө
Болон
хоорондын
1. Монгол Улсын Улаанбаатар хотноо Монгол Улс, АХБ 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (“Ерөнхий хөтөлбөр”)-ийг байгуулсан. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр соёрхон батлагдаж, хууль болсон.
2. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги (2017-2020), Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2019-2021) болон Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2020-2021)-ний дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хүсэлтээр болон АХБ-тай зөвшилцсөний үндсэн дээр Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиров.
(а) Удиртгал (A)-г дараах байдлаар өөрчлөв. Үүнд:
“(A) Монгол Улс Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги (2017-2020), Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2019-2021), болон Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2020-2021)-ний дагуу 2019-2020 онд хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор АХБ-аас зээлийн санхүүжилт хүсч болно.”
(б) Нэгдүгээр зүйлийн Хэсэг 1.01 (б)-г дараах байдлаар өөрчлөв. Үүнд:
“(б) 2020 онд зуун далан сая ам.доллар (170,000,000 ам.доллар)1-ыг АХБ-ны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.”
1 АХБ-аас 2020 онд Монгол Улсад зуун сая ам.доллар (100,000,000 ам.доллар)-ыг Монгол Улсаас тавьсан хүсэлтийн дагуу эрчим хүчний чиглэлийн хөгжлийн төслийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлтээр олгохоор болсон.