Журам батлах тухай № 484
Засгийн газрын 2019 оны 484 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Бага Хурлын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох, хянахад энэ журмыг баримтална.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэн хамаарна.
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 484 хот
Журам батлах тухай
Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.
4. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.