Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1129)
— 1479 —

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зурсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зэвсэгт хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.17 дахь заалт:

“3.1.17.“барилга-инженерийн цэрэг” гэж улсын онц чухал объект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргийн хүчнийг.”

2/6 дугаар зүйлийн 6.2.11, 6.2.12 дахь заалт:

“6.2.11.бүтээн байгуулалтын ажилд оролцох; 6.2.12.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах.”

3/11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт:

“11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.”

Төрийн мэдээлэл · 2020 · № 27 (1129)1479-р хуудас