Жагсаалт батлах тухай № 469
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар: 469 хот
Жагсаалт батлах тухай
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөх “Нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуурын жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарт даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2019 оны 469 дүгээр тогтоолын хавсралт
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ НАР, САЛХИ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ БОЛОН БУСАД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, НҮҮРСНЭЭС ХАГАС КОКСОН ТҮЛШ, ХИЙН БОЛОН ШИНГЭН ТҮЛШ ГАРГАН АВАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СТАНДАРТАД НИЙЦСЭН ЗУУХ, НАМ ДАРАЛТЫН ЗУУХ, ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ, ЦАХИЛГААН БОЛОН ХИЙН ХАЛААГУУРЫН ЖАГСААЛТ
№ БТКУС-ийн код Тоног төхөөрөмж, бараа материалын нэр
1. 7311.00.00 Хий хадгалах сав, резервуар, баллон, танк (хамт нийлүүлэгдсэн тоног хэрэгсэл орно)