“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай № 52
286. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт
хугацааны хөгжлийн бодлого батлах тухай Дугаар 52 1245
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 52 хот
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-г 2 дугаар хавсралтаар, ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:
1/Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах