“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”
худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ.
Тав. Хяналт тавих
5.1. Тухайн сард экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүний мэдээг Гаалийн ерөнхий газар дараа сарын 5-ны өдрийн дотор Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газарт цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
5.2. Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэ журмын хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллана.
Болон
хоорондын
(A) Монгол Улсын Улаанбаатар хотноо Монгол Улс, АХБ 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (“Ерөнхий хөтөлбөр”)-ийг байгуулсан. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр соёрхон батлагдаж, хууль болсон.
(Б) Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги (2017-2020), Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2019-2021) болон Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө (2020-2021)-ний дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, АХБ 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг байгуулсан.