Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1126)
— 1227 —

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай № 53

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 53 хот

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд олгосон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталж, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар улсын тусгай хэрэгцээнд авсан Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны газрын зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнээс гаргаж, шинэчлэн тогтоосон хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Гадаад улсын дипломат болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газартай харилцан адил байх зарчмыг баримтлан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ, ЭРГЭЛТИЙН ЦЭГҮҮДИЙН СОЛБИЦОЛ, ТАЛБАЙН ХЭМЖЭЭ

Эргэлтийн цэгийн дугаар Өргөрөг Уртраг Хаяг, байршил Талбайн хэмжээ /м.кв/

1 47 53 51.460 106 55 56.434 39967

2 47 53 47.354 106 55 59.795 Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

3 47 53 46.720 106 55 52.865

4 47 53 46.112 106 55 46.233

5 47 53 51.042 106 55 43.522

6 47 53 51.238 106 55 49.571 Монгол Улсын Их Хурлын 2020 оны 53 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ГАЗРЫН ШИНЭЧЛЭН ТОГТООСОН ХИЛИЙН ЗААГ, ЭРГЭЛТИЙН ЦЭГҮҮДИЙН СОЛБИЦОЛ, ТАЛБАЙН ХЭМЖЭЭ

Эргэлтийн цэгийн дугаар Өргөрөг Уртраг Хаяг, байршил Талбайн хэмжээ /м.кв/

1 47 55 38.0316 106 55 47.4672

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

26211

2 47 55 38.0064 106 55 46.8444

3 47 55 38.37 106 55 46.7868

4 47 55 38.3736 106 55 46.6176

5 47 55 38.7624 106 55 46.5636

6 47 55 38.7696 106 55 46.6644

7 47 55 38.8848 106 55 46.6464

8 47 55 39.8496 106 55 46.4844

9 47 55 41.7792 106 55 46.1568

10 47 55 43.6116 106 55 45.8508

11 47 55 43.8276 106 55 45.8112

12 47 55 43.8312 106 55 45.8436

13 47 55 44.076 106 55 49.494

14 47 55 44.1372 106 55 50.5992

15 47 55 44.7816 106 55 50.5308

16 47 55 44.7744 106 55 52.4676

17 47 55 37.668 106 55 52.5324

18 47 55 37.4592 106 55 47.5392

Төрийн мэдээлэл · 2020 · № 24 (1126)1227–1228-р хуудас