Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1125)
— 1193 —

Түр хороо байгуулах тухай № 49

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 49 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Түр хорооны дарга: Т.Аюурсайхан -Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Түр хорооны гишүүд: Х.Болорчулуун -Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Д.Оюунхорол -Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

М.Оюунчимэг -Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга

С.Бямбацогт -Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Б.Чойжилсүрэн -Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга

Төрийн мэдээлэл · 2020 · № 23 (1125)1193-р хуудас