Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1125)
— 1188 —

Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай № 40

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 39 хот

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 40 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн өндөр албаны тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн “ТӨ-VIА”-ийн захиргааны албан тушаалд “Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга” гэж нэмсүгэй.

2.“Төрийн өндөр албаны тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн “ТӨ-V”-ийн “Захиргааны албан тушаал” гэсэн баганын “Тамгын газрын” гэснийг хассугай.

3.Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.10, 57.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2020 · № 23 (1125)1188-р хуудас