Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1932 —

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.3.6, 5.3.7 дахь заалт нэмсүгэй:

“5.3.6.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх; 5.3.7.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.”

2 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.1.12-6.1.16 дахь заалт нэмсүгэй:

“6.1.12.эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;

6.1.13.эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.14.эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;

Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1932-р хуудас