Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(1124)
— 1073 —

Монгол Улсын Их Хурлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

“2.1.2.“хууль санаачлах эрх” гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;”

2/5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“5.1.Хууль санаачлагч тодорхой хууль санаачлах бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн, хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”

Төрийн мэдээлэл · 2020 · № 22 (1124)1073-р хуудас