Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1123)
— 1012 —

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай

4/18 дугаар зүйл:

“18 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын үүрэг

1.Тагнуулын байгууллага хамгаалуулагчийн аюулгүй байдал болон хамгаалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээ, мэдээллээр төрийн тусгай хамгаалалтын газрыг хангаж, шаардлагатай бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.

2.Тагнуулын байгууллага, төрийн тусгай хамгаалалтын газрын харилцан ажиллах, мэдээлэл солилцох журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга Төрийн тусгай хамгаалалтын газрын даргатай хамтран батална.

3.Тагнуулын байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж тухайн орон нутагт хэрэгжүүлэх төрийн тусгай хамгаалалтад хамтран оролцох цагдаагийн болон бусад байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж төрийн тусгай хамгаалалтын газарт дэмжлэг үзүүлнэ.”

3 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн гарчгийн “газар” гэснийг “байгууллага” гэж, 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Тагнуулын төв байгууллагын дарга,” гэснийг “Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга,” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 57.5.4 дэх заалтын “тагнуул,” гэсний дараа “төрийн тусгай хамгаалалт,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 21 (1123)1012-р хуудас