Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
бичигт туссан орон нутгийн үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно.
24.5.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан хаагч, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол тэдгээрт Төрийн албаны тухай8, Зөрчлийн тухай хууль9 болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
25 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
25.1.Энэ хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
8 Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 9 Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Ерөнхий чиг үүргийн” гэсэн заалтад доор дурдсан агуулгатай 7 дахь дэд заалт, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “1/ Монгол Улсын Шадар сайд;” гэсэн заалтын дараа доор дурдсан агуулгатай 2/ дахь заалт тус тус нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь дэд заалт:
“7/Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам;”
2/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалт:
“2/Монгол Улсын Шадар сайд:
-хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох; -үндэсний хөгжлийн, бодлого төлөвлөлт; -бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт; -макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт; -худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт; -салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцтэй байдлыг хангах;
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах;
-Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах; -Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон түүнд хавсаргах улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах;
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл боловсруулах; -Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах; -хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх;
-чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;”
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Захиргааны ерөнхий хууль,” гэсний дараа “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг:
“1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдлийг Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
2.Улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг