Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.11 дэх хэсэг нэмсүгэй:
“3.11.Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулж, зөвлөх үйлчилгээ авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Газрын тосны тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/37 дугаар зүйлийн 37.1-37.3 дахь хэсэг:
“37.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.