Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай № 458
2. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
2.1. Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах 2.2. Зөвлөгөө өгөх
2.3. Сэргээн засах үйлчилгээнд хамруулах
2.4. Түр байрлуулан асрамжлах, хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах
2.5. Өдрийн үйлчилгээнд хамруулах
2.6. Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах
2.7. Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх
2.8. Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах
2.9. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах
2.10. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах
3. Бусад
3.1. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
3.2. Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн урамшуулал
3.3. Банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээний хураамж
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 458 хот
Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Цахим хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүн”-ийг “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 27 дугаар хавсралт болгон 1 дүгээр хавсралт, “Цахим хөгжлийн үндэсний хорооны дүрэм”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.