Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай № 37
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 38 хот
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ганбямбын Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилсугай.
2.Энэ тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 37 хот
Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ганболдын Энхтайванг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилсугай.