Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(1121)
— 908 —

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, агаарын чанарыг сайжруулах зорилгоор “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 36 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Очирхүүгийн Эрдэмбилэгийг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 19 (1121)908-р хуудас