Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(1120)
— 882 —

Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛС

болон

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ

хоорондын

Санхүүжилтийн хэлэлцээр

(Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл)

ЗЭЭЛИЙН ДУГААР 6508-MN
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Энэхүү Хэлэлцээрийг Монгол Улс (“Хүлээн авагч”) болон Олон улсын хөгжлийн ассоциаци (“Ассоциаци”) хооронд гарын үсэг зурсан өдөр байгуулав. Хүлээн авагч болон Ассоциаци хооронд дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ — ЕРӨНХИЙ НӨХЦӨЛҮҮД, НЭР ТОМЬЁОНУУД

1.01. Ерөнхий нөхцөлүүд нь (энэхүү Хэлэлцээрийн Хавсралтад заагдсан) энэхүү Хэлэлцээрт үйлчлэх ба түүний салшгүй хэсэг мөн. 1.02. Хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Хэлэлцээрт том үсгээр тэмдэглэгдсэн нэр томьёонууд нь Ерөнхий нөхцөлүүд эсхүл энэхүү Хэлэлцээрийн хавсралтад заасан утгыг илэрхийлнэ.

2 ДУГААР ЗҮЙЛ — САНХҮҮЖИЛТ

2.01. Ассоциаци нь Хэлэлцээрийн Хуваарь 1-т тодорхойлсон төслийг (“Төсөл”) санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүлээн авагчид Ерөнхий нөхцөлүүдийн дагуу хөнгөлөлттэй зээлд тооцогдох хорин нэгэн сая найман зуун мянган зээлжих тусгай эрх (ЗТЭ 21,800,0001)- тэй тэнцэх (түүнчлэн “зээл” болон “санхүүжилт” гэх) хэмжээний зээл олгохыг зөвшөөрсөн. 2.02. Хүлээн авагч энэхүү Хэлэлцээрийн Хуваарь 2-ын III дахь хэсэгт заасны дагуу санхүүжилтийн хөрөнгийг зарцуулах боломжтой. 2.03. Санхүүжилтийн ашиглагдаагүй үлдэгдэлд тооцогдох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамжийн дээд хэмжээ жилийн нэг хувийн хагас (1%-ийн 1/2) байна. 2.04. Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох үйлчилгээний хураамж жилийн нэг хувийн дөрөвний гурав (1%-ийн 3/4) байна.

1 ЗТЭ-ийн үнийн дүнг тооцохдоо хэлэлцээ хийсэн сарын өмнөх сарын сүүлийн өдрийн ам.доллар/ЗТЭ-ийн валютын ханшийг авч ашигласан болно (2019 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 1 ам.доллар = 0.72496 ЗТЭ).

Төрийн мэдээлэл · 2020 · № 18 (1120)882-р хуудас