Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(1119)
— 856 —

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай № 24

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 24 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 25 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Жамсрангийн Бямбадоржийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, даргыг томилох хүртэлх хугацаанд Комиссын даргын үүргийг Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.5-д заасны дагуу гишүүд дотроос нь түр орлон гүйцэтгүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/-нд үүрэг болгосугай.

Төрийн мэдээлэл · 2020 · № 17 (1119)856-р хуудас