Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(1118)
— 809 —

Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр нэмэлт санхүүжилт)

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт, шинжилгээ, үнэлгээ

8.1. Ахуйн үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.

8.2. Ахуйн үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү хөтөлбөрийн 8.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛС
БОЛОН
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ
ХООРОНДЫН
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР

(“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилт)

ЗЭЭЛИЙН ДУГААР 6493-MN
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Энэхүү Хэлэлцээрийг Монгол Улс (“Хүлээн авагч”) болон Олон улсын хөгжлийн ассоциаци (“Ассоциаци”) хооронд “Улаанбаатар цэвэр агаар” төсөл (энэхүү хэлэлцээрийн Хавсралтад тодорхойлсон)-ийн хүрээнд нэмэлтээр хийгдэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан ба Хэлэлцээр нь гарын үсэг зурсан өдрөөр баталгаажна. Хүлээн авагч болон Ассоциаци хооронд дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

Төрийн мэдээлэл · 2020 · № 16 (1118)809-р хуудас