Үндэсний хөтөлбөр батлах тухай № 389
2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 389 хот
Үндэсний хөтөлбөр батлах тухай
Ахмад настны тухай хуулийн 11.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, хандив, тусламжид хамруулах замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хавсралтад “67. Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” гэж нэмсүгэй.
Засгийн газрын 2019 оны 389 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Ерөнхий мэдээлэл
Дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа талаар Дэлхийн насжилтын хяналтын индекс 2015 судалгааны тайланд дурдсан