Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(1117)
— 777 —

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай № 20

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг тус тус нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаан буудайн элит үр, хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу онцгой нөхцөлд Монгол Улсын Их Хурлын нэгдсэн

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 20 хот

болон Байнгын, дэд, түр хорооны хялбаршуулсан хуралдаан болон цахим хуралдааны аюулгүй байдлыг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Тагнуулын ерөнхий газар /Д.Гэрэл/-т даалгасугай:

1/онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд чуулганы хуралдааны байршлыг өөрчилж хуралдах шаардлагатай болсон үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, батлуулах;

2/Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны цахим хуралдаанд ашиглах программ хангамж, техник, тоног төхөөрөмж болон мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;

3/цахим хуралдаан болон санал хураалтын үед системийг гадны халдлагаас сэргийлэх, кибер аюулгүй байдлыг хангах;

4/эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай хамтран шаардлагатай төлөвлөгөө, журмыг баталж, хэрэгжүүлэх.

2.Монгол Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хялбаршуулсан хуралдаан болон цахим хуралдааны бэлтгэл хангах, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/, Тусгай хяналтын дэд хороо /С.Батболд/-нд тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 15 (1117)777–778-р хуудас