Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
гэрээний төсөл, гэрээний орчуулга, соёрхон батлах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн хамт Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8, 20.9-д заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.”
2/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:
“15.4.Энэ хуулийн 9.6-д заасан тохиолдолд энэ зүйлийн 15.1- д заасан Засгийн газраар хэлэлцүүлэхтэй холбоотой зохицуулалт хамаарахгүй.”
2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Гаалийн албан татвараас чөлөөлөх улаан буудайн элит үр, хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.