Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(1117)
— 775 —

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИЙГ ТОРГОХ ШИЙТГЭЛ, АЛДАНГИАС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Олон улсын гэрээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:

“9.6.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан байгуулах энэ хуулийн 8.1.2-т заасан хоёр талт олон улсын гэрээний саналыг тухайн

7 дугаар зүйл.Энэ хуульд заасан ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг чөлөөлөх, бүртгэх, ногдуулалт хийх, тайлагнах, хяналт тавих, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлох, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

Төрийн мэдээлэл · 2020 · № 15 (1117)775-р хуудас