Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2020 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
169. Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн
томилох тухай Дугаар 26 783
170. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 389 784
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:
“5.5.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно.”
2/61 дүгээр зүйл:
“61 дүгээр зүйл.Цахим хуралдааны дэг
61.1.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг шуурхай хэлэлцэх талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно.
61.2.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно.
61.3.Нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг /цаашид “хуралдаан” гэх/ цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байна.
61.4.Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан болон холбооны хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын гишүүнд мэдэгдэнэ.
61.5.Гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Гишүүн үүргээ эс биелүүлбэл энэ хуулийн 101-д заасан хариуцлага хүлээлгэх болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүний үг хэлэх эрхийг хасна.
61.6.Хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар илгээж, Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулна.
61.7.Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.4- т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн, бусад гишүүн төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж оролцоно.
61.8.Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох ажилтан оролцож болно.
61.9.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программ ашиглаж, оролцсон гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.
61.10.Хуралдааны ирцэд бүртгүүлсэн гишүүн тухайн хуралдаанаас албан ёсоор чөлөө аваагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн гэж бүртгэлээс гарахаа өөрөө мэдэгдэж, цахим хуралдаанаас гараагүй тохиолдолд түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.
61.11.Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч асуудлыг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно.
61.12.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээгдэхэд үг хэлж, асуулт асууна.
61.13.Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно.