Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 14
(1116)
— 756 —

Төрийн аудитын тэргүүн түшээ зэрэг дэв олгох тухай № 24

9.3. Энэ журмын 9.2-т заасан дүгнэлт ирсний дараа шүүгчийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн ярилцлагад тухай бүр оролцоно.

9.4. Ерөнхий зөвлөл сул орон тоонд нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулж, дүгнэлт гаргана.

9.5. Ерөнхий зөвлөлийн дүгнэлт гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор нэр дэвшигчийн www.shuugch-songon.mn цахим хуудсанд бүртгүүлсэн цахим хаягаар мэдээлнэ.

Арав. Гомдол гаргах, шийдвэрлэх журам

10.1. Сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг дор дурдсан хугацааны дотор Мэргэшлийн хороонд бичгээр гаргана:

10.1.1. шалгалтын төрөл тус бүрийн үнэлгээтэй холбоотой гомдлыг нэр дэвшигчид танилцуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор; 10.1.2. суурь шалгалтын болон нэгдсэн үнэлгээтэй холбоотой гомдлыг нийтэд албан ёсоор мэдээлснээс хойш ажлын 3 өдрийн дотор.

10.2. Энэ журмын 8.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэр гарсан даруй Мэргэшлийн хороонд бичгээр гаргана.

Арван нэг. Өргөн мэдүүлэх санал

хураалт

11.1. Шүүгчийн албан тушаалын сул орон тоонд нэр дэвшигч тус бүрийг Ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар сонгон шалгаруулна.

11.2. Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

2020 оны 02 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 24 хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Төрийн аудитын тэргүүн түшээ зэрэг дэв олгох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлиийн 1, Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх заалт, 12.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төрийн мэдээлэл · 2020 · № 14 (1116)756-р хуудас