Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(1113)
— 680 —

Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
1ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

Энэхүү конвенцид оролцогч улсууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасны дагуу улсууд хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэх болон дагаж мөрдөх явдлыг хөхиүлэн дэмжих үүрэгтэй гэдгийг анхааралдаа авч,

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг удирдлага болгон,

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн салбар дахь олон улсын холбогдох гэрээг эш үндэс болгож,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47/133 тоот тогтоолоор батласан Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай тунхаглалыг мөн эш үндэс болгож,

хүчээр алга болгох нь онц ноцтой гэмт хэрэг, тодорхой нөхцөл байдалд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж олон улсын эрх зүйгээр тодорхойлсныг ухамсарлаж,

хүчээр алга болгохыг таслан зогсоох, хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэн үед түүнийг шийтгэлгүй үлдээх явдалтай тэмцэл хийх шийдвэр төгс байж,

хүчээр алга болгох явдалд өртөхгүй байх нь хүн бүрийн эрх бөгөөд хохирогчдыг шударга шүүхээр хамгаалуулах, хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг ухамсарлаж,

хүчээр алга болсон нөхцөл байдал,алга болсон хүний талаар үнэнийг мэдэх хохирогчийн эрх, түүнчлэн эл зорилгоор мэдээллийг чөлөөтэй цуглуулах, олж авах, түгээх эрхийг нотолж, дараах зүйлийг хэлэлцэн тохиров:

I ХЭСЭГ

1 дүгээр зүйл

1. Хэнийг ч хүчээр алга болгож үл болно.

1 Уг конвенцыг УИХ-аас 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр соёрхон баталсан.

Төрийн мэдээлэл · 2020 · № 11 (1113)680-р хуудас