Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 212
2012 оны 6 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 210 хот
Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагтай давхацсан алтны шороон ордын 124 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэхэмжилсэн нөхөх олговорт болон тусгай зөвшөөрлийн талбайд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
2. Хөндлөнгийн аудит хийлгэхэд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгоход шаардагдах хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.
3. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагтай давхцаж, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан алтны 92 шороон ордын нөхөн сэргээлт хийх ажилд хяналт тавьж, хүлээн авахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү болон холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
2012 оны 6 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 212 хот Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: